Saturday, August 22, 2015

Бодит байдал


Итгэхийг хүсэхгүй байгаа ч гэсэн итгэхээс өөр аргагүй энэ үнэн.

Хоосон мэдрэмж.

Гомдол, гутрал, зүйрлэшгүй их харуусал нэг дор дотроос минь идэх мөч. Найдах хүлээх бүгд утгаа алдах тэр 00:00 цаг.

Яг л хэн ч байхгүй арал дээр ганцаараа хаягдсан мэт мэдрэмж.
Мөрөөдсөн мөрөөдөл нэг л хормын дотор яг л цаас шатааж байгаа юм шиг хаа ч юм нэг тийшээ замхран одох мэт мэдрэмж.

Яг одоо ийм л мэдрэмж төрж байна. Хэзээ нэгэн цагт хэн нэгэнд ийм мэдрэмж төрж байсан болов уу.
Чөтгөр гэж энэ мэдрэмжийг хэн ч битгий мэдрээсэй!
Чөтгөр гэж би ч дахиж энэ мэдрэмжийг мэдрэх хүсэл алга!

Нэг нь инээж, нөгөө нь уйлдаг хорвоо. Та үнэхээр агуу юмаа.
Сориж чадаж байна.

Би дахиж итгэхгүй ээ. Би дахиж найдахгүй.
Гэхдээ зарим хүмүүс шиг харгис байж чадахгүй
Заавал чадна гэхдээ! Даваад гарна, туулаад л өнгөрнө.

Би энэ үгэнд дуртай
Өнөөдөр хэдий бүрхсэн ч маргааш НАР ГАРНА АА!
ЗААВАЛ!












ЗААВАЛ!

No comments:

Post a Comment