Thursday, April 9, 2015
Зөв хүн
Хэдэн сарын өмнө нэг нэвтрүүлэг үзэж суухад нэг залуу "Зөв хүн л мөнгөтэй болоосой эрх мэдэлтэй байгаасай" гэж яриж байсан нь их тодхон санагдаж байна. Тэрээр мөнгө буруу гараар орох нь ямар аюултайг жишээ гаргаж тайлбарласан их сонирхолтой санагдсан. Бодоод байхад мэдлэг ч гэсэн зөв хүн эзэмшихгүй бол аюултай юм шиг санагдлаа. Жишээ нь Хакердалт. Юуний өмнө хакер гэж хэн бэ. Хакер гэхээр интернэт, компютер ашиглан нийгэмд, хүнд хортой зүйл хийдэг хүн гэж ойлгодог. Яаг үнэндээ кибер ертөнцийн талаар маш сайн мэддэг компютер интернэтийн Про хүн юм л даа. Харин Хакерчин тэр мэдлэгээ зөв зүйлд ашиглах уу үгүй юу гэдэг л чухал. Жишээ нь хэдэн мөр код бичээд л принтерээс гал гаргаж, сүлжээнд нэвтэрч өөрчлөлт оруулах чадвартайг мэдээд авчихад илүүдэхгүй юм шиг санагдлаа. Энэ л миний яриад байгаа нөгөө Зөв хүн мэдлэгтэй болох хэрэгтэй гэдэг санаа юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment