Ирээдүйнхээ төлөө шаналж, амьдрал ажил бүгдийг эргэцүүлж, гүн гүнзгий юмыг тунгаадаг үе. Өдөр бүр биш юм аа гэхэд хааяа ганцаараа суугаад бодолд орчихсон л байдаг шүү дээ. Би чинь ер нь яах гэж амьдарч байгаа вэ гээл гүн ухаантан болох шахна. Тэр нь ч зөв байх.
Тэгж бодож, тунгаасныхаа хэрээр өөрийгөө таньж, зорилгоо тодорхойлдог гэдэгт би итгэдэг.
Би ч тэр эгнээнд явж байна.
Яг тэгж бодож тунгаагүй үе бол жинхэнэ насанд хүрсэн хүүхэд л юм шиг л байсан. Өөрийгөө олоогүй юу хийхээ ч сайн мэдэхгүй. Ирээдүйдээ санаа зовно, гэхдээ бодит юм хийсэн зүйл байхгүй.
Хүн ер нь юу ч гүй болсон үедээ чармайдаг гэж оргүй үг бол биш юм шиг. Миний хувьд хэдэн сарын өмнө хүнд итгэх итгэлээ алдаад, ер нь хэнд итгэж яахаа мэдэхээ больсон тэр үедээ л, нэг амьдралын эргэлтийн цэг болсон байх гэж боддог. Би дандаа хамтдаа хичээж, амжилтанд хүрнэ гэж боддог байсан. Гэхдээ эцсийн эцэст хийх нь би шүү дээ. Аав, ээж, найз нөхөд, хайртай хөн чинь ч биш. Өөрөө л хичээх ёстой хэнд ч найдаж, чамайг дэмжинэ гэж хүлээх хэрэггүй өөрөө л урагшлах ёстойг ойлгосон доо.
Тэр үедээ зорилгоо тавьсан. Хэн болж чадахаа үзэхээр. Нэг амьдарна. Тийм ээ хаа л бол хаа сонсдог үг. Гэхдээ нэг амьдрахдаа амьдарсан шиг амьдрах л хэрэгтэй. Миний зорилго бол олон хүнд тусалдаг, суралцах боломж олгодог, хамгийн гол нь хүсэл мөрөөөдлийг нь олоход эрчилж хурцалж чаддаг нэгэн болох болно.
Одоо шат шатаар зорилгоо тавьж, энэ "ирээдүйн Би" гэдэг хүнд байх ёстой чадваруудыг хөгжүүлэх л хэрэгтэй. Шантарвал зорилгоо санаад л...
Насанд хүрсэн хүүхэд. Хүн болгоны тойроод биш, дайраад өнгөрөх зам юм шиг байгаа юм.
Миний бодлоор өөртөө цаг гаргаж, өөртөө үнэнчээр өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ олж, нэг амьдрахдаа юу хиймээр байгаа зорилгоо тодорхойлоод, өөрийгөө зорилгынхоо төлөө хөгжүүлэх л юм шиг байгаам даа.
Өөртөө үнэнч, өөрийгөө сонсъё
Өөртөө үнэнч, өөрийгөө сонсъё
No comments:
Post a Comment