Tuesday, December 27, 2022

MY HOME AT HEART

Хайрт чамдаа хэлмээр юм байна. Чин сэтгэлээсээ.


Хосууд гэж юу юм бэ? 

Заавал хосоороо амьдрах ёстой юм болов уу?

Хэдхэн сарын өмнө чамтай уулзахаас өмнө хамтдаа энэ амьдралыг туулах энгийн нэг сайхан хайр байдаг гэдэгт итгэн бас итгэн зөндөө итгэн өөртөө амласан юм. Гоё хайр байгаа олоход л болно гэж.

Заавал хосоороо амьдрах ёсгүй гэдгийг ойлгож байна. 

Хүн гэдэг моногамус биш ч байх биологийн хуулиараа бол.

Гэхдээ энэ ганц амьдралаа би яг яаж амьдарч өнгөрүүлмээр байгаа юм бэ гэж бодоод тэгээд олсон хариулт нь хамтдаа партнер тайгаа энэ амьдралыг дурсамж дүүрэн туулж баясаж, зовж байгаагаа хамгийн ойрхон хуваалцах хүн л юм байна гэж бодсон.

Чамдаа ч гэсэн хэлж байсан хоёулаа юм яриад сууж байхдаа.


Одоо хэдэн сарын дараа чамтай байж аз жаргалаар бялхаад, хамт байх үед хамаг юмаа мартаад чамтайгаа ингээд л хөгширвөл гэж бодогдоод. 

Гэхдээ хайр нь чамайг алдахаас айгаад байгаа. Энэ юунаас болоод байгаам бол гэж бодоод өмнөх траума эсвэл хайр дутаад байгаамуу эсвэл би гэрлэлтэнд итгэхгүй байгаа юм уу?

гэж мааш их бодож бодож бодож..

Тэгээд өөрийнхөө дотроо хариугаа оллоо. 


Үгүй ээ би хүнтэй хамт амьдрах хүсэлтэй байгаа. Хамтдаа дурсамж бүтээж тэрний хуваалцах хамгийн ойрын хүн гэж бодоод байгаа. Тэр тусмаа гэрлээд энэ тэр олон асуудал гарвал яах вэ? тэгээд чамайг өөр хүнд хайртай болчихвол яг яах юм бол? гэдэг бодол орж ирдэг ч гэсэн итгэхийг хүсч байна. Анхаан би итгэхийг хүсч байна. Маш их хайрлаад шархлах байсан ч гэсэн бүх юм сайхан болно итгэвэл маш сайхан хайрыг мэдэрч чадах учир зүгээр итгээд үзэе гэж.

Миний хайр ч гэсэн надтай төстэй юм бодож байгаа байж магадгүй тэ. Хайр нь чамайг надтай бичмээргүй үе, би таалагдахгүй үе байгааг мэдрээд тэр үед яах вэ гэж бодох юм. Хайртай юм чинь эргээд ирэх байлгүй гэж орхих үе байх ч хайр нь яагаад ингэж байгаам бол гэж мэдмээр бас санагдаад байх юм аа. Итгээд орхих зөв байх ч яг үндэс сууриар нь ойлгомоор санагдаад. Гэхдээ яаж асуухаа үнэндээ мэдэх юм алга даа. 

Өмнөх траума гэхээр хайртай хүн маань надан итгэхгэй үед яамар их гомддогыг, сул дорой болох үед хажууд үлдэдгүй гэдгийг мэдэрсэн харсан болохоор төстэй situation үүсэхээр хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч гэсэн бас айх юм. Аймхай юмдаа чааваас.


За сүүлийн зүйл гэвэл хайрдаа санаа зовоод байна. Ийм сэтгэлийн хат муутай ч юм шиг хүнд хайртай байх зүгээр юм болов уу? гэж бодохоор салаад илүү гоё охинтой байвал чи минь жаргалтай ч байх юм шиг. 


За гэхдээ хайр нь итгэж байна, бас чамтай doubt-аа ярилцаад болчих байх, трауматайгаа тэмцэнэ бас чамайг алдахгүй ээ.

Хайртай ♡

I love you and will love you always! 

No comments:

Post a Comment