Цоо шинэхэн амжилт аз дагуулсан 2016 он минь тавтай морил!
Блогтоо 2015оноо дүгнээд 2016 оныхоо зорилтыг тавья :)
2015он бол миний хувьд амьдралдаа их чухал шийдвэрээ гаргасан, зорилго хүсэлээ яв цав тодорхойлсон он боллоо. Анх удаа өөрийгөө 100% сонсож, өөрийгөө олсон, өөртөө үнэнч байсан он боллоо. Өнгөрсөн жилийг тодорхойлох ганцхан үгийг сонго гэвэл миний хувьд "Хариуцлага" гэдэг үг яг тохирох байх.
Яагаад вэ? гэвэл
1. Гэрийнхнээ авч явах хариуцлага нуруун дээр ирсэн. Би айлын ганц хүүхэд л дээ. Aaв, ээж маань 2лаа тэтгэвэрт гарлаа энэ жил. Одоо би тэр 2-ийнхоо ачыг хариулах цаг болчихоод байна.
2. Цаашдаа амьдралаа ямар болгомоор байгаагаа төлөвлөх түүнийхээ төлөө зүтгэх хариуцлага ирсэн. Төгсөх ангийн сурагч. Одоо урсгалаараа биш өөртөө тавьсан зорилгодоо хүрэх цаг ирсэн
3. Ажил дааж, үр дүн гаргах хариуцлага ирсэн. Хүмүүстэй хамтарч ажиллах үед ажилд хариуцлагатай хандах, тэр нь дагаад итгэлцлийг бий болгодогыг мэдэрлээ. Хийнэ гэсэн бол хийдэг, чадвал чадна чадахгүй бол чадахгүй гээд хэлчихдэг л байх ёстой юм байна лээ.
2016 ондоо бол одоогоор цаасан дээр буулгасан байгаа 10 орчим жижиг том зорилгуудаа бүгдэнг нь нэг нэгээр нь KILL хийнэ дээ. Энэ жил бол юу ч үгүй би толгойндоо дүүрэн мэдлэгтэй, хийсэн юмтай ирэх 2017оноо инээгээд бахдалтайгаар угтахын төлөө суух завгүй хөдөлмөрлөнө өө!
3P = Passion + Perseverence + Persistence!
Let's do it! Go go go!

No comments:
Post a Comment