Татагдаж эхлээд жил гаруй
Тэгсэн хэдий чи надад
Тээр хол танихгүй залуу
Юу бодож байгааг чинь үнэндээ таах арга байхгүй
Дахина л гэнэ, ойлгосон л гэнэ
Тэгтэл үйлдэл нь таг эсрэгээрээ
Юу бодож байгааг чинь үнэндээ таашгүй
Надаас чи юг хүснэ вэ...
Чамаас би гагцхүү хайрыг л хүснэ...
Гэвч чам шиг таашгүй хүнд
Бүтэн хайраа өгч
Өнчирч ганцаар үлдэхийг үл хүснэм би
Чи минь намайг гээд үнэн сэтгэлээ нээгээсэй
Тэр цагт би чамд итгээд
Тэнгэр нурж, газар цөмөрсөн ч
Гарыг чинь атгаад ертөнцийн хязгаарыг үзэхсэндээ
Тээр хол танихгүй залуу минь...
No comments:
Post a Comment