Tuesday, October 27, 2015

This feeling

All of a sudden, i regret the decision
All of a sudden, i hate myself
I don't even understand myself right now
I was happy 2days ago, thought that my decision was right
But now, this feeling seems so wrong
All things seems so wrong
He is still him
He really don't think trying to change himself or whatsoever
I don't even care
I hate this feeling
The exact same feeling of 2 months ago
The uncomfortable and uneasy feeling


Saturday, October 24, 2015

Насанд хүрсэн хүүхэд

20оод насны жаргал юм уу зовлон юм уу.
Ирээдүйнхээ төлөө шаналж, амьдрал ажил бүгдийг эргэцүүлж, гүн гүнзгий юмыг тунгаадаг үе. Өдөр бүр биш юм аа гэхэд хааяа ганцаараа суугаад бодолд орчихсон л байдаг шүү дээ.  Би чинь ер нь яах гэж амьдарч байгаа вэ гээл гүн ухаантан болох шахна. Тэр нь ч зөв байх. 
Тэгж бодож, тунгаасныхаа хэрээр өөрийгөө таньж, зорилгоо тодорхойлдог гэдэгт би итгэдэг. 
Би ч тэр эгнээнд явж байна.

Яг тэгж бодож тунгаагүй үе бол жинхэнэ насанд хүрсэн хүүхэд л юм шиг л байсан. Өөрийгөө олоогүй юу хийхээ ч сайн мэдэхгүй. Ирээдүйдээ санаа зовно, гэхдээ бодит юм хийсэн зүйл байхгүй. 
Хүн ер нь юу ч гүй болсон үедээ чармайдаг гэж оргүй үг бол биш юм шиг. Миний хувьд хэдэн сарын өмнө хүнд итгэх итгэлээ алдаад, ер нь хэнд итгэж яахаа мэдэхээ больсон тэр үедээ л, нэг амьдралын эргэлтийн цэг болсон байх гэж боддог. Би дандаа хамтдаа хичээж, амжилтанд хүрнэ гэж боддог байсан. Гэхдээ эцсийн эцэст хийх нь би шүү дээ. Аав, ээж, найз нөхөд, хайртай хөн чинь ч биш. Өөрөө л хичээх ёстой хэнд ч найдаж, чамайг дэмжинэ гэж хүлээх хэрэггүй өөрөө л урагшлах ёстойг ойлгосон доо. 
Тэр үедээ зорилгоо тавьсан. Хэн болж чадахаа үзэхээр. Нэг амьдарна. Тийм ээ хаа л бол хаа сонсдог үг. Гэхдээ нэг амьдрахдаа амьдарсан шиг амьдрах л хэрэгтэй. Миний зорилго бол олон хүнд тусалдаг, суралцах боломж олгодог, хамгийн гол нь хүсэл мөрөөөдлийг нь олоход эрчилж хурцалж чаддаг нэгэн болох болно. 
Одоо шат шатаар зорилгоо тавьж, энэ "ирээдүйн Би" гэдэг хүнд байх ёстой чадваруудыг хөгжүүлэх л хэрэгтэй. Шантарвал зорилгоо санаад л...

Насанд хүрсэн хүүхэд. Хүн болгоны тойроод биш, дайраад өнгөрөх зам юм шиг байгаа юм. 
Миний бодлоор өөртөө цаг гаргаж, өөртөө үнэнчээр өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ олж, нэг амьдрахдаа юу хиймээр байгаа зорилгоо тодорхойлоод,  өөрийгөө зорилгынхоо төлөө хөгжүүлэх л юм шиг байгаам даа.

Өөртөө үнэнч, өөрийгөө сонсъё

Wednesday, October 21, 2015

2 сарын дараа

Өнөөдөр онцгой өдөр
Өдөр өдрөөс илүү онцгой
Чамайг харна гэхээр байж ядах тэмүүлэл 
Харах мөчдөө аз жаргалаар бялхах сэтгэл
Гэвч чи яг л хэвээрээ
Хээв нэг гүндүүгүй зангаараа
Нааш харан баярласан шинжгүй
Намайг хараад байж байсан
Сэтгэлээсээ надад ярилдаа
Сэмхэн ч гэсэн романтиклалдаа
Харах нүд чинь хайр хүргэсэн ч 
Харамсахгүйн тулд хөндий байсан
Хааяа ч гэсэн намайг бодоод 
Хамгийн том тэврэлтээ өгсөн бол 
Хаачих ч үгүй тэр гаранд нь 
Хоргодоод үлдчих байсан ч юм бил вүү
Хэн мэдлээ...

Зөв санагдахгүй байна
Зүгээр л 
Би чамайг гэх сэтгэлдээ тээглээд 
Бас чамайг алдмааргүй байна гэдэг үгэнд чинь хоргодоно
Орхиж чадахгүй
Авч болохгүй
2-н хооронд байсан дор 
Зориг гаргаад орхих хэрэгтэйг 
Цаг хугацаа хэлээд байх шиг... 


Wednesday, October 14, 2015

Танихгүй залуу

Танилцаад тав зургаан жил
Татагдаж эхлээд жил гаруй
Тэгсэн хэдий чи надад
Тээр хол танихгүй залуу

Юу бодож байгааг чинь үнэндээ таах арга байхгүй
Дахина л гэнэ, ойлгосон л гэнэ
Тэгтэл үйлдэл нь таг эсрэгээрээ
Юу бодож байгааг чинь үнэндээ таашгүй

Надаас чи юг хүснэ вэ...
Чамаас би гагцхүү хайрыг л хүснэ...
Гэвч чам шиг таашгүй хүнд
Бүтэн хайраа өгч
Өнчирч ганцаар үлдэхийг үл хүснэм би

Чи минь намайг гээд үнэн сэтгэлээ нээгээсэй
Тэр цагт би чамд итгээд
Тэнгэр нурж, газар цөмөрсөн ч
Гарыг чинь атгаад ертөнцийн хязгаарыг үзэхсэндээ

Тээр хол танихгүй залуу минь...

Monday, October 12, 2015

The PHONE CALL

Hi... it all began this word...

He called
I answered
We talked for almost 5 hours

I was happy
I was afraid
The feeling was mysterious

I don't know just don't know
R u 100% serious? who knows...
But hope is timeless...