Өнөөдөр бол өөртөө том амлалт өгөх бас том болох цаг гэдгийг улам ухаарсан өдөр. Ер нь ганц хан өдөрт л ухаарч байгаа юм биш л дээ. Өмнөөс энэ амралт энэ жилжингээ л бодсон юм. Гэхдээ аав ээждээ загнуулаад тэд нараасаа хатуу үг сонсоод ирэхээр тон гээд толгой тогшиж байгаа юм шиг бүх юм бодогдох юм аа. Ааваа таньдаа хайртай шүү үнэхээр их таны минь зөвлөгөө намайг гэсэн сэтгэлийг чинь энэ хавар тэр өдөр улам их мэдэрсэн азтай юмаа гэж бодогдсон шүү таны охин болж төрсөндөө. Ээжээ өдий 20 гарчихаад хийж гийгүүлсэн юмгүй намайгаа уучлаарай. Хамаг юмаа яриад сэтгэлээ амраагаад таньд мянган тонн ачаа өгчихдөг охинийгоо уучлаарай. Намайг зоригжуулж бас миний охин чаднаа өөртөө итгээрэй гэдэгт тань үнэхээр их талархдаг шүү. Тэгээд бас миний бодолд маш том өөрчлөлт оруулж чадсан 3 дах хүн. Миний хөөрхөн панда. Хайраа тэр орой чамтай утсаар удаан гэгч нь ярилцах үнэхээр гоё байсан шүү. Миний төлөө санаа тавьж, сэтгэлээсээ миний бодоогүйг бодоод, тэр үед өөрөөсөө ичиж бас намайг гэсэн сэтгэлийг нь бодохоор баярлаж амьдралдаа анх удаа тэр нэг үгээр илэрхийлэгдэхгүй гоё мэдрэмжийг авч чадсаан. Тэгээд нэг л гоё амьдрал гэрэл гэгээтэй болсон юу гэмээр ч юм бэ дээ. Амьдралийнхаа төлөө би тэмцэх ёстой би энэ эрхэм хүмүүсийн төлөө ирээдүйд энхрийлэх үрийнхээ төлөө хичээх хэрэгтэйг илүү бодитоор мэдэрлээ. Би хичээж байж хоолооо олж иднэ, бүр сайн хичээлээ хийж байж олон хүн хооллоно, хүссэн бүгдийг нь авч өгөөд ээж аавийгаа бас жаргалтай байлгаж чадна, би тэмцэх ёстой би бас гантсаараа биш хамгийн гоё нь хамтдаа амьдралаа босгож хайрлаж бас итгэх миний хайр байгаа. Юу гээч бид 2 хамтдаа хичээж байж л энэ амьдрал босно, бид 2 хоёулаа хичээж байж 2 талийн гэрийнхэн маань зовох зүйлгүй амьдарна. Гэхдээ би аз жаргалтай байна. Чамайг дэргэд минь байгаа болохоор. Юу гээч хайраа, ааваа ээжээ, пандагийн маань ээж бас эгчээ бид 2 та хэдийг гайхтал бахархтал амьдарна аа. Хүлээж байгаарай бага зэрэг удаахгүй ээ... Хайртай шүү бүгдэд нь <3
2015.03.15
No comments:
Post a Comment