Wednesday, February 14, 2018

Маргалдаан

Хосуудын зөрчилдөөн маргааны талаар бодрол. Миний жишээгээр.

Эргээд харахад энэ зөрчилдөөн, хэрүүл
Нэг л жижигхэн зүйлээс
Иймхэн юман дээр гэж бодохоор зүйлээс эхэлдэг
Хэрүүл маргаан бол хосын харилцаанд ЭРҮҮЛ зүйл гэнэ лээ
Би бас тэрэнд итгэж байна
Үл ойлголцол бол байх л зүйл
Би ч, чи ч төгс биш учраас

Гэвч бие биедээ бууж өгөхгүй тэнэглэснээс
Нөгөө жижиг юм чинь ТОМ болоод сална дээрээ тулдаг

Маргалдаж байх үедээ "Дандаа" , "Хэзээ ч" гэдэг 2 үгийг хэрэглэчихдэг нь
Миний алдаа
Өнөөдрийн хэрүүлийг урдныхтайгаа хольж солиод
Буцаад нөгөө сална барина дээрээ оччихдог
Уучлаарай гэж хэлдэггүй нь
Бас миний алдаа
Бас өөрийнхөө энэ хүн ингэнэ дээ тэгнэ дээ гэсэн төсөөллөөр
Яг тэр үеийнх нь хариу үйлдэлд зохицсон биш
Өөрийнхөө төсөөлөл дээрээ нэмээд хариу үйлдэл хийчихдэг нь
Бас миний алдаа

Эндээс юуг хэлэх гээд байна гэвэл маргалдахдаа
Зөвхөн тэр асуудлын талаар л маргалдана
Өөр өмнөх юм + өөрийнхөө төсөөллийг нэмэхгүй

Би одоо өөрөөсөө асууж байна.
Үнэхээрийн салмаар байна уу, эсвэл дахиж хичээмээр байна уу?
Яг чин үнэндээ бол дахиж хичээмээр байна
Гэхдээ ганцаараа биш
Би ганцаараа хосын харилцааны талаар уншаад судлаад
Ингэе тэгэе, энийг хэрэглжүүлье гэж би бодоод хийх биш
Нөгөө хүнтэйгээ хамт уншиж судлаад явмаар байна
Гэхдээ ОДООГИЙН хүн чинь тэгэх сонирхолтой эсвэл үнэхээрийн тэгж хүсч байгаа хүн үү?
Би энд алдаагаа бичиж байгаа шиг надад зориг гаргаад хэлэх хүн үү?
Хамгийн гол нь би тэгэж чадна гэдэгт нь ИТГЭЖ байна уу?
Хариулт нь бол мэдэхгүй байна
Асуухад л болох юм шиг боловч тийм хүслээр болох юм гэж байхгүймдаа

Sunday, February 11, 2018

5 YEARS! CHEERS!



Хээээе! Уншигч таньд нар ээсэн, сүпер дулаахан өдрийн мэндийг хүргэе! Яг л блогын маань нэр шиг.. :))

Өнөөдөр бол блогын маань 5 жилийн ой болж байна. Анх 2013 оны 2 сарын 11нд анхны постоо цагаан сарын тухай бичиж эхэлж байж. Нэг л мэдэхэд энэ платформ миний хамгийн хувийн бөгөөд өөрийн бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө ямар ч "ШҮҮЛТҮҮР"- гүйгээр шүлэг, бодрол маягаар илэрхийлж бичдэг нэг гоё нандин газар болж хувирчээ.

Хүн бүгд л энэ ертөнцөд ганц удаа гэхдээ тэрнээс чухал нь АНХНЫХАА удаа л амьдарч байгаа тийм ээ. Элон Маск ч тэр та ч тэр би ч тэр. Тиймээс алдаа, оноо, амжилт, бүтээл, хайр дурлал, сэтгэл шаналал гээд бүгд л анхны удаа гэж байгаа. Тэгээд тэр анхны удаагаасаа суралцаад, эсвэл дахиад алдаад л амьдралыг туулдаг шүү дээ. Энэ блог бол миний тэр амьдралыг суралцах процесст болж өнгөрч буй, хөгтэй, жаргалтай, хэцүү хүнд үйл явдлуудын тэмдэглэл юм.

Цаашдаа ч энэ эндээ олон олон шүлэг, бодол, сурсан зүйлсээ бичиж байх болно оо.
Хамт байгаарай :D