Right now, I am happy
Yes, I am happy
Because of you
I love you my love
But i am weak now, maybe the weakest point in my life i would say
Every time i see you, i feel so much guilt in my heart
Because of my lies
Did you felt me
Because of me being different
I am so sorry deeply from my heart
Can you wait for me
To gain my strength again by myself
I am so sorry deeply from my heart
And i love you it's getting bigger day by day
Sunday, November 19, 2017
Friday, November 10, 2017
Софийн ертөнц | Book summary #1
Номын тухай
Нэгэн өдөр Софи охинд "Чи хэн бэ?" гэсэн захиа ирснээр энэ бүх адал явдал эхэлдэг. Түүнд өдөр болгон эргэцүүлэх асуултууд ирдэг бөгөөд удаах өдөр нь тайлбар, хариултууд нь ирдэг юм. Зохиолч Софи охиныг уншигч биднээр төсөөлж, өдөр бүр ирэх захиагаараа философийн агуулгуудыг энгийнээр, уйдаахгүйгээр тайлбарлаж өгдгөөрөө супер ном санагдлаа!
Нийт 35 бүлэгтэй. Энэ номыг уншингаа мэдсэн зүйлсээ дараа уншихад амраар цувралаар эмхэтгэхээр шийдлээ. Энэ долоо хоногт 1ээс 5-р бүлгийг эмхэтгэв.
Философи гэж юу вэ?
Философи = Хүн бүрийн сонирхлийг татдаг асуултуудын тухай
- Чи хэн бэ?
- Дэлхий хаанаас үүссэн бэ?
- Амьдралд юу хамгийн чухал вэ?
Философийн түүх, асуултууд он дарааллын тоймоор
Анх хүмүүс филосифийн асуултуудыг шашинтай холбож гаргалгаа хийдэг байсан. Философийн гол асуулт байсан "байгаль, байгалийн үзэгдлүүд" -н гаргалгааг үе үеийн философичид ингэж үзжээ.
XТӨ 600 оноос өмнө - бурханы ямар нэг үйлдлийн үр дүн гэдэг байлаа. Жишээ нь Тор, Локи бурхдууд биднийг хамгаалдааг, Тор сэлмээ алдахад улирал солигддог, Фрэйжат охин тэнгэр ургац нэмэгдүүлдэг? г.м.
ХТӨ 600-370 он - "Юмс зөвхөн нэг зүйл буюу ус эсвэл агаараас үүсч өөр өөр хэлбэрт хувирдаг боловч эцэсдээ буцаад тэр нэг зүйл болдог" гэж тайлбарлаж байв. Эсвэл юмс "анхнаасаа л байсан, юунаас ч үүсээгүй, бөгөөд хувирдаггүй" гэж байв. Дараа нь ХТӨ 490-430 оны үед юмс ус, шороо, гал, хий гэх 4 зүйл буюу олон зүйлээс үүсдэг мөн нэгээс нөгөөд хувирдаг (яг л улаан, ногоон, цэнхэр өнгөөр өөр олон өнгө гаргаж болдог шиг) гэж байв. Энэ бүх таамагуудыг нэгтгэн ХТӨ 460-370 онд Демокрит ингэж дүгнэсэн юм. Юмс нэг биш олон зүйлээс бүрддэг. Тэдгээр жижиг хэсгүүд бол мөнх хувирахгүй зүйлс, бөгөөд түүнийг атом гэнэ.
XТӨ 600 оноос өмнө - бурханы ямар нэг үйлдлийн үр дүн гэдэг байлаа. Жишээ нь Тор, Локи бурхдууд биднийг хамгаалдааг, Тор сэлмээ алдахад улирал солигддог, Фрэйжат охин тэнгэр ургац нэмэгдүүлдэг? г.м.
ХТӨ 600-370 он - "Юмс зөвхөн нэг зүйл буюу ус эсвэл агаараас үүсч өөр өөр хэлбэрт хувирдаг боловч эцэсдээ буцаад тэр нэг зүйл болдог" гэж тайлбарлаж байв. Эсвэл юмс "анхнаасаа л байсан, юунаас ч үүсээгүй, бөгөөд хувирдаггүй" гэж байв. Дараа нь ХТӨ 490-430 оны үед юмс ус, шороо, гал, хий гэх 4 зүйл буюу олон зүйлээс үүсдэг мөн нэгээс нөгөөд хувирдаг (яг л улаан, ногоон, цэнхэр өнгөөр өөр олон өнгө гаргаж болдог шиг) гэж байв. Энэ бүх таамагуудыг нэгтгэн ХТӨ 460-370 онд Демокрит ингэж дүгнэсэн юм. Юмс нэг биш олон зүйлээс бүрддэг. Тэдгээр жижиг хэсгүүд бол мөнх хувирахгүй зүйлс, бөгөөд түүнийг атом гэнэ.
ХТӨ 600 он - Философи бол ертөнцийг үзэх үзэл юм. Ксенофан анх анх энэ санааг гаргасан.Эртний Грекийн философичид байгалийн үзэгдлийг шашингаас хамааралгүйгээр тайлбарлахыг оролдож байсан. Энэ нь шинжлэх ухааны үндэс болсон. Тэд "анхдагч бодис" болон байгалийн хувиралын талаар хэлэлцэж байсан. Энэ үеээс философичид байгалийн талаар хэлэлцэж байсан.
ХТӨ 585 он - Анхны философич гэгдэх Фалес. Тэрээр пирамидын өндрийг хэмжиж олсон юм. (Фалесийн теорем гэгддэг) Доорх зургаас харна уу? A/D = B/C
Мөн тэрээр бүх юм үүсэл бол "ус", мөн устахдаа ус болно гэж тайлбарласан. Түүний сурагч Анаксимандр.
ХТӨ 570-526 он - Анаксимен. Бүх зүйлсийн эх бол "агаар" гэж үзсэн.ХТӨ 540-480 он - Парменид. Тэрээр юмс "анхнаасаа л байсан" гэж үзсэн. Мэдрэхүй(амтлах, харах, сонсох гэх мэт) -гээр бол юмс өөрчлөгдөж байгаа мэт боловч, оюун ухаан мэдлэг бол өөрчлөгддөггүй. Тиймээс мэдрэхүйгээс илүү оюун ухаанд итгэдэг байсан. Үүнийг рационализм гэнэ. Гераклит. Ертөнцийн юмс эсрэг тэсрэг шинжтэй. дайнг мэдэхгүй бол энх тайванг ойлгохгүй. Юмс "өөрчлөгддөг" гэж үзсэн.ХТӨ 490-430 он Эмпедокл. Парменид болон Гераклит маргааныг таслав. Юмс 4 зүйл (ус, хий, гал, шороо) -ээс бүрддэг гэжээ. Мөн тэрээр энэ 4 зүйлээс гадна, түүнд үйлчлэх хүч гэж ойлголтыг гаргаж ирсэн.ХТӨ 460-370 он Демокрит. Бүх юмс нүдэнд үл өртөх жижиг хэсгүүдээс бүрддэг, тэдгээр жижиг хэсгүүд бол мөнх хувирахгүй зүйлс = атом (хуваагдашгүй гэсэн үг)
Monday, November 6, 2017
Аавдаа..
СОНСОХ (Хурд - аавдаа би хайртай)
Өнөөдөр бол миний аавын төрсөн өдөр.
00:01 цагт аав руугаа амжиж мэссеж бичив. Google-дээд мэндчилгээний үг, уран сайхан шүлэг хайсан боловч, яг аавдаа зориулсан үгс шүлэгнээс биш надаас л гарах юм шиг санагдаад бүх л бодлоо үг, өгүүлбэр болгон илгээлээ.
Түүндээ ямар их хайртайгаа, түүнийгээ төрсөнд болон минии аав болсонд маш их баярладагаа бичлээ. Ай, яг үнэнийг хэлэхэд хамт байх юмсан аавтайгаа.. Санаж байна...
Төрсөн өдрийг нь тэмдэглэж өгөх юмсан.. Чангаас чанга тэврээд хайртай гэдгээ хэлэх юмсан.
Би аавыгаа баярлуулж, хэрэгтэй үед нь дэргэд нь байж чадахгүй байгаадаа үнэхээр их гомдох юм. Том хүн шиг аавыгаа ачилж чадахгүй л юм. одоохондоо л!
гэх мэт бодлууд толгойд хөвөрч байх үед минии ааваас
"амин үр минь, алагхан үр минь хайртай шүү" гэж хариу ирсэн юм даа. 💓💓💓
Сайн охин байж чадахгүй байгаа ч жилээс жилд аавтайгаа илүү холбогдож байгаа нь үнэхээр их аз жаргалтай юм. Аавынгаа аз жаргалтай л байлгахын төлөө охин нь хичээх болно оо.
Аавдаа охин нь таньдаа хязгааргүй их хайртай.
Photo credit
Subscribe to:
Comments (Atom)


