Дөнгөж сая Стив Жобс-той 1995онд хийгдсэн 50аад минутын ярилцлагыг үзлээ. Тэр үедээ бичлэг нь алдагдаад тв-гээр гараагүй ярилцлагыг 2011онд олж кино театруудаар гаргасан юм байна. Сонирхолтой нь энэ ярилцлагын үеээр Жобс компианаасаа хөөгдчихсөн гар юу бүтээсэн, юу бодож, ямар амбицтай, ямар зүйлийн төлөө яаж бүтээсэн талаараа ярьж байгаа юм. Бүр сонирхолтой зүйл нь гэвэл энэ ярилцлагаас 8 сарын дараа Жобс өөрийнхөө байгуулсан "Apple"-даа эргээд очоод одоо өдөр тутмын хэрэглээ болсон iPhone, iMac, iPod, iPad, iTunes гэх мэт шинийг эрэлхийлсэн гайхалтай бүтээлийг бүтээсэн байх юм.
Үнэхээр энэ ярилцлагыг үзэх юм бол угаасаа л энэ хүний амбиц, бодол хүсэл нь өнөөдөр бидний хэрэглэж байгаа "Apple"-н бүтээгдэхүүн бүрт шингээстэй байх юм.
Тэгвэл тэр амбиц, хүсэл мөрөөдөл нь юу байсан бэ? Жобс хүн төрөлхтөнг "tools" буюу "багаж хэрэгсэл"-г бүтээгч гэж боддогоо хэлсэн. Түүний хувьд Компютер гэдэг багажаар хүмүүст яаж хэрэгтэй бүтээгдэхүүн хийх вэ гэдэг амбиц нь байсан юм.
Англиар өөрийнх нь татсан сонирхолтой жишээг бас оруулчихая. Видёог энд дарж үзээрэй.
"I read a study that measured the efficiency of locomotion for various species on the planet. The condor used the least energy to move a kilometer. Humans came in with a rather unimpressive showing about a third of the way down the list....That didn't look so good, but then someone at Scientific American had the insight to test the efficiency of locomotion for a man on a bicycle and a man on a bicycle blew the condor away. That's what a computer is to me: the computer is the most remarkable tool that we've ever come up with. It's the equivalent of a bicycle for our minds."
Хүний амбиц, хүсэл мөрөөдөл үнэхээр агуу шүү. Зөвхөн энэ биш өөр олон хүний түүхийг уншиж байхад энэ итгэл үнэмшил амбиц, зорилгын санаа гардаг л даа. Хааяа ийм ярилцлагыг үзээд улам зорилгоо хурцлах гоё!
Миний амбиц, хүсэл мөрөөдөл гэвэл одоогоосоо илүү үр бүтээлтэй, илүү сайхан амьдралыг бүтээхийг зорьдог. Илүү олон хүнд хүрсэн, илүү олон хүнд буян болсон, хэрэгтэй тийм л зүйл хийхийг зорьдог доо.
Миний багаж ч гэсэн "компютер". Харин би тэр багажны эзэн.
Таны багаж харин юу вэ? Юу ч байсан түүнйгээ 100% эзэмшээд, хийж бүтээхийн төлөө урагшилцгаая!
