Tuesday, October 7, 2014
Бодол хүчтэй.. таны төсөөлснөөс ч илүүтэйгээр
Маааш удааан юм бичээгүй санагдлаа. Заримдаа ингээд сайхан бодлоо тэмдэглэн үлдээх ч сайхан шүүдээ. Өнөөдөр хэдэн утасныхаа voice memo-г сонсож суугаад гоё гоё юм их олвоо. 5жилийн өмнөх найзуудтайгаа сайхан дуулсан бичлэг, яг л өчигдөрхөн юм шиг санагдах нь бүр сонин. Бөөнөөрөө сайхан уулзалдaхаараа дахиж сонсож, инээлдийдээ. Бичлэгэээ сонсоод татаж унатлаа инээнэ гэдэгт итгэлтэй байна. Бөөнн солгой хоолойтнууд. Үгүй ээ гоё солгой хоолойтнууд. хаха. Уур бас бус контсертны бичлэг амид хөгжим ч гоы сонсогдож байналээ шүү. Аа бас бүүр сонин санагдсан юм гэвэл сая бичлэгүүдийн хамгийн анхнийх болох 2010оний 5 сард дөнгөж Японд ирчихээд Утада Хикарүгийн first love -г дуулсан бичлэгээ олвоо. Сонин шүү өөр дуу биш тэр дууг 3,4 жилийн дараа сургуулийнхаа баяраар япон найзтайгаа сургулийнхааа баяр дээр дуулна гэдгээ ч мэдээгүй дуулаад бүр бичээд байж байсан гэхээр... Миний хувьд дуу гэдэг бол дуулна гэдэг бол нандин бас миний нууцхан мөрөөдлийн маань ертөнц. Тиймээс ч сургуулийнхаа баяраар дуулсан тэр мөчөө, тэр мэдрэмжийг марташгүй. Тэрэндээ ч тэр юм уу хэлэх гээд байгаа гол санаа нь хэзээ ч хүмүүсийн өмнө дуулна гэж бодож байгаагүй тэр дуугаа мэдсэн юм шиг бэлдэж байсан гэдгээс магадгүй дуртай гээд хийж байгаа бүхэн мин бид нарийн ирээдүйд биелэлээ олдог ч юм бил үү хэн мэдлээ хэхэ.
Subscribe to:
Comments (Atom)