Tuesday, February 12, 2013

Анхны пост

Өнөөдөр бол 2013.02.11 буюу билгийн тооллоор шинийн нэгэн. Монголд маань  баярын уур амьсгал орчихсон, жилдээ нэг удаа ах дүү төрөл төрөгсдөөрөө цуглаж, сонин хачин солио гажигаа яридаг өдөр. Өглөө бүүр эрт ургах нарантай уралдаад л аав минь жил болгон хийморийн овоо руугаа гарчихаад ирнэ. Тэр хооронд ээж маань цайгаа чанаад л сүүгээ наран ургах зүг өргөөд л би гэж хүн нойроо харамлаад л ээжээр дуудуулан дуудуулан босно. хэхэ
3 дах цагаан сараараа гэртээ байж чадсангүй дээ.  Өнөөдрийн хувьд өглөө мангар эрт босч өрөөгөө цэвэрлэчихээд, аав ээжтэйгээ сцайп-аар золгоод, дулаалж дулаалж дэлгүүр гарч хүнсний юмаа цуглуулчихаад, бууз салад брэсээ хийж малайз найзтайгаа идчихээд л хэдэн хүмүүс рүү утсаар ярьчихаад л хөөрхөн хайрын тухай анимэ үзэнгээ, маргашийн шалгалтандаа бэлдэж сууна даа. Сайн дүн авчаасай... Түр баяртай.